2012 он

2011 оны 12сарын эхээр "Best of Хурд" тоглолтоо хийсэн залуус албан байгууллагуудын Шинэ жилийн баярын арга хэмжээнүүдэд уригдан тоглосоноор 2012 оныг нэлээд ачаалалтай угтлаа.
   

BEST OF HURD

"Best of Хурд" тоглолт үнэхээр гайхалтай болж 2 үдэш болсон уг тоглолтын билет тоглолт болохоос 3 хоногын өмнө дуусч тоглолтыг үзэх байсан зарим үзэгчийнх нь сэтгэл гонсгор үлдсэн сурагтай."Best of Хурд" тоглолтондоо хар цагаан 2 бөмбөр суурилуулсан буюу түүний нэгийг нь үзэгчдийнхээ дунд байрлуулсан нь   хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байлаа. Эхний үдшийн тоглолт маш доргио яг эд дундаа тоглогдож байхад хэсэг хугацаагаар тог тасарсан нь " Хурд"-ын залуусыг багагүй сандаргасан ч үзэгч фэнүүд нь тэдний хит дуунуудыг нэгэн хоолойгоор урайлан дуулж бүгд гар утасныхаа гэрлийг тусгаж ус мэт давалгайлан харагдсан нь "Хурд" хамтлагын залуусын сэтгэлийг тайвшируулжээ.3 цагийн турш үргэлжилсэн энэхүү 2 өдрийн тоглолт жинхэнэ "Best of Хурд " боллоо.
   

Улаанбаатарын соёлын өдөр

Улаанбаатарын соёлын өдрүүдээр Хурд хамтлаг Хөх хотод айлчилан Хөх хотын үзэгчиддээ тоглолтоо тавилаа.Энэхүү соёлын арга хэмжээнд Хурд хамтлаг нь  рок поп урлагыг төлөөлж Улаанбаатар чуулгын бүжигчид, ардын урлагын Домог хамтлаг нартай хамтран Монгол улсаа сурталчилсан  арга хэмжээнд оролцлоо.
   
   

Мартын 8 тоглолт

Жил бүр уламжлал болгон хийсээр ирсэн Хурд хамтлагийн Мартын 8-ны тоглолт энэ жил "Ivy" рестаранд болж өнгөрлөө. 2 өдөр хийгдсэн энэхүү тоглолт үзэгч фэнүүдээр дүүрсэн байлаа. Уламжлал болсон энэ тоглолтыг фэнүүд нь үзэх дуртай гэсэн шүү.
   

Page 1 of 6

English (United Kingdom)